Палестины далбааг мандууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-01 10:34:37

НҮБ. /ВВС/. Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд Палестины далбааг анх удаа мандууллаа.

Уг арга хэмжээнд Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас оролцсон байна.

Палестиныг улс болгох асуудал шийдэгдээгүй хэвээр байна гэж Аббас НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хэлсэн үгэндээ дурдав.

Израильтай байгуулсан гэрээнүүд байнга зөрчигдөж байгаа бөгөөд үүнтэй холбоотой  хариуцлагыг Палестин дахин хүлээхгүй гэдгийг тэрбээр сануулсан байна.

“Байгуулсан гэрээний дагуу Палестины хоригдлуудын дөрөв дэх хэсгийг суллах болон суурин барих ажиллагаагаа зогсоохоос Израиль татгалзаж байгаа хойно бид эдгээр гэрээг хэрэгжүүлэх амлалтаа дан ганцаараа биелүүлэх хүсэлгүй байна. Бидэнд өөр сонголт алга” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, тиймээс бид цаашид эдгээр гэрээнд баригдаж чадахгүй бөгөөд эзлэн түрэмгийлэгч улсын хувиар Израиль бүх хариуцлагаа өөрөө үүрэх ёстой гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд