Аялалд явсан иргэд халдвартай ирж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-19 16:57:27
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Онцгой комиссын мэдээлж байгаагаар тус аймагт коронавирусний халдвар 26-аар нэмэгджээ.
Энэ сарын 19-ний байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 26 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Даланзадгадад 6, Цогтцэцийд 8, Манлайд 2, Оюултолгойд 4, Цогт-Овоод 3, Хүрмэнд 3 байна. Үүнээс Цогтцэций суманд "Урчуул отог" ХХК-иас 3, "XMC” ХХК -ийн 3, сумын төвөөс 2 ойрын хавьтал, Манлай сумын төвд ойрын хавьтал 2, Оюутолгойд ойрын хавьтал 4 байгаа юм. Мөн Цогт-Овоо суманд аялалаар явсан 1 малчин, сумын төвд ойрын хавьтал 2, Хүрмэн суманд аялалаар явсан 2 малчин, сумын төвд 1 тохиолдол шинээр гарчээ. Иймд иргэд аялал зугаалгаар явахдаа эрүүл ахуйн дэглэмээ баримтлан өөрсдийн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байна.
Холбоотой мэдээ