Завьт эргүүлийнхэн 8 иргэнийг авран хамгаалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-28 19:18:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд энэ сарын 10-нд хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. 


Энэ хугацаанд алба хаагчид голд живж байсан 8 иргэний амь насыг аварч, 8 автомашиныг голоос татаж гаргалаа.


Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна. Иймд:

 Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

 Хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, 

 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

 Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ