АТГ 532 хэрэг мөрдөн шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-15 13:46:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 7-11-нд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 60 гомдол, мэдээллийг шалгасан байна.


Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 45 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.


Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 556 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас найман хэрэг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 532 хэрэг байна.


Д.Урансолонго

Холбоотой мэдээ