Эрүүл мэндийн даатгалгүйгээр АНУ-д нэвтрэхийг хориглох шийдвэрийг цуцалжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-15 13:26:21

ВАШИНГТОН. /TASS/. Эрүүл мэндийн даатгалгүйгээр цагаачдыг улс орондоо нэвтрүүлэхийг түр зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын шийдвэрийг Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт цуцалжээ.


Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.


“Цагаачдыг нэвтрүүлэх тухай тунхаглалын хүрээнд нэвтрэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх нь АНУ-ын ашиг сонирхолд нөлөөлөхгүй. Манай улсад санхүүгийн бололцоо байхгүй ч хууль ёсных нь дагуу цагаачлахыг зорьж буй иргэдийн нэвтрэх боломжийг хориглохгүйгээр бид зорилгодоо хүрэх боломжтой” хэмээн баримт бичигт дурджээ.


Эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдаагүй цагаачдын АНУ-д нэвтрэх боломжийг нь хязгаарласан захирамжид Дональд Трамп 2019 оны 10 дугаар сарын 4-нд гарын үсэг зуржээ. Тухайн үед хүсэлт гаргагчид эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаас хойш 30 хоногийн дотор даатгал хүчинтэй гэдгийг аль эсвэл даатгалаа төлөх чадвартай гэдгээ батлан харуулах ёстой байсан аж. 

 

Холбоотой мэдээ