Аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны 46 хүүхэд коронавирусний халдвар авчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-04-12 14:20:45
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 15 хүртэлх насны 36 хүүхэд коронавирусний халдвар аваад байна. Харин Монгол Улсын хэмжээнд 3091 хүүхэд халдвар авчээ.
Аймгийн Засаг даргын захирамжид 18 хүрээгүй хүүхдийг гэрээс гаргахгүй байх чиглэл бий. Гэвч сүүлийн өдрүүдэд гадаа дулаарч байгаатай холбоотой, ялангуяа өсвөр насны хүүхдүүд гадуур явах, гадаа талбайд тоглох байдал ихэссэн.
Залуус, өсвөр үе, хүүхдэд халдварын шинж тэмдэг илрэхгүй, өвчлөх тохиолдол их байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
Энэ нь халдвар тараах, хүүхдүүд өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж буй тул эцэг эхчүүдийг анхаарлаа хандуулахыг уриалж байна.
Аймгийн хэмжээнд халдвар авсан хүүхдүүдээс өнөөдрийн байдлаар найман хүүхэд эдгэрч, эмнэлгээс гарсан. 38 хүүхэд эмчлэгдэж байна.
Холбоотой мэдээ