Улаанбаатарт 21-23 хэм хүйтэн байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд
зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хойд
хэсгээр ялимгүй цас орж, зарим газраар салхи шуургатай байна.
2021 оны 01 дүгээр сарын
27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар
солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр
ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос
секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур
болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг
голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа,
Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24
хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 8-13
хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.
Сарын 28-наас 02 дугаар
сарын 01 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 29,
31-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир,
Дорнод-Монголын тал нутгаар цас орно. Салхи 28, 29-нд говь, тал, хээрийн
нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч,
явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх
голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,
Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 16-21
хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад
нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 31-нд нутгийн хойд
хэсгээр хүйтний эрч чангарна.