Даатгалын салбарын хөрөнгө 390,7 тэрбум төгрөгт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даатгалын салбарын нийт хөрөнгө энэ оны гуравдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 4.63 хувиар өсөж 390.7 тэрбум, нөөц сан 6.3 хувиар өсөж 180.5 тэрбум төгрөгт хүрчээ.
Ердийн болон урт хугацааны даатгалын хураамжийн орлого өмнөх оны мөн үеинхээс 2 хувиар өсөж 159.9 тэрбум, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеийнхээс 10.2 хувиар өсөж 56.7 тэрбум төгрөг болов.
Түүнчлэн өмнөх оны мөн үеийнхээс даатгалын зүйлийн тоо 18.4 хувиар өсөж 3.4 сая боллоо.
Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн
зардал өмнөх оны мөн үеийнхээс 8.2 хувиар нэмэгдэж, 43.5 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон. Энэ нь нийт хураамжийн орлогын 27.2
хувийг эзэлж байна.