Коронавирусний халдвартай 25 хүн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2020-10-24 13:48:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад энэ сарын 24-ний байдлаар коронавирусний халдвартай 25 хүн эмчлүүлж байгаагаас 11 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ болон салбар лабораторийн шинжилгээгээр коронавирусний халдвартай тохиолдол 337 бүртгэгдсэнээс 312 нь эдгэрэв. Өнгөрсөн хугацаанд хилийн чанадаас эх орондоо ирсэн 30382 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулж тусгаарласан. Өнөөдрийн байдлаар 3542 хүн тусгаарлалтад байна.   

Дэлхий дахинд коронавируст халдварын 41,5 сая тохиолдол бүртгэгдэж, 31,4 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ