Булган-Улаанбаатарын чиглэлд захиалгат нислэг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-20 16:32:22

Булган /МОНЦАМЭ/ Улаанбаатар-Булган-Улаанбаатар чиглэлд зорчигч тээврийн захиалгат нислэг 4 удаа үйлдэх боллоо гэж тус аймгийн нисэх буудлын дарга Б.Баасанбат ярилаа.

Энэ сарын 23, 28, 30, ирэх сарын 04-ний өдөр үйлчлэх бөгөөд 0-2 насны хүүхэд үнэгүй, 12 хүртэл насны хүүхэд 30,0, том хүн 60,0 төгрөгөөр зорчих юм байна. Булган-Улаанбаатарын хооронд нэг цаг зорчиж, алба, амины ажлыг түргэн шуурхай бүтээх нэгэн боломж нэмэгдэж байна. 

“Геосан” ХХК манай орны байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал, орон нутгийн болон хээрийн аэродромын нөхцөлд тохирсон, нислэгийн аюулгүй байдал, олон төрлийн нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэх чадвараараа дэлхийд танигдсан АНУ-ын Цессна Гранд Караван 2085 маягийн агаарын хөлгөөр үйлчлэх ажээ.

Холбоотой мэдээ