Хугацаат цэргийн алба хааж байгаа залуус эх орны бүтээн байгуулалтад оролцож хуримтлал үүсгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгаас 2019 оны хоёрдугаар ээлжинд хугацаат цэргийн албанд татагдаж Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн жинхэнэ алба хаасан залуус өнөөдөр халагдлаа.
Хугацаат
цэргийн алба хаагчдыг эцэг эх, ар гэрийнхэн нь Зуунмод сумын Мөнх-Алдарын
талбайд угтан авсан юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд болон ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд
хурандаа Т.Төмөрчөдөр хүндэтгэл үзүүлж, хугацаат цэргийн албаа нэр төртэй
хаасанд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Цэргүүдийн
хувьд хугацаат цэргийн алба хаах хугацаандаа төмөр замын бүтээн байгуулалтад
оролцсоноороо тэд гэртээ цалинтай харьж байгаа. Тодруулбал цэргийн эрдэм мэдлэгээс гадна нийгэмд нэн хэрэгцээтэй зам,
барилгын чиглэлээр мэргэшиж чадсандаа хугацаат цэргийн алба хаагчид сэтгэгдэл
өндөр байгаа талаар
дурдаж байв. Ийнхүү төмөр замын их бүтээн байгуулалтад
гар бие оролцож, хамгийн багадаа найм хүртэлх сая
төгрөгийн мөнгөн хуримтлалтай болж ирж байгаа хэмээн аймгийн ЗДТГ-ын цэргийн штабаас
мэдээлэв.