Цахилгаан дамжуулах шугамын угсралтыг дуусгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-02 14:58:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нийслэлийн зүүн бүсэд барьж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт өчигдөр очихдоо гүйцэтгэгч компанийн зарим удирдлагыг байлцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Тэрбээр, Налайх-Чойр чиглэлийн автозамтай холбосон сайжруулсан шороон замыг үйлдвэр ашиглалтад орохоос өмнө дуусгахыг анхааруулаад, ажилчдын байр, зоогийн газар, халуун усны барилга угсралтын ажиллах хүчний тоог нэмэн, барилгыг төлөвлөсөн хугацаанд нь хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо. Үйлдвэр нь тус бүр 3 шугамтай 2 хэсгээс бүрдэх бөгөөд  Б блокын тоног төхөөрөмжийн угсралтыг дуусгаж, туршилт тохируулга хийхэд бэлэн болжээ. Мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэсэн үйлдвэрийн цахилгаан хангамжийн 110/10 кВ-ийн дэд станц, 4.5 км цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтыг дуусган хүчдэлд залгажээ.

Холбоотой мэдээ