Малын хорогдол өмнөх жилийн мөн үеийнхээс 6,5 дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-19 19:02:30

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт том малын зүй бус хорогдол оны эхний долоон сарын байдлаар 133.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 112,8 мянган толгойгоор буюу 6.5 дахин өссөн байна. 

Нийт хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 10.8, үхэр 9.9, хонь 79.8, ямаа 32.5 мянган толгой хорогдоод байна гэж аймгийн статистикийн хэлтэс мэдээллээ. Малын хорогдлын 39.8 хувь нь Сайхан сумд, 28.5 хувь нь Баян-агт суманд гарсан бөгөөд эдгээр суманд нийт 90,1 мянган мал хорогджээ.

Өвөл, хаврын хахир хатуу цагийг давах өвс тэжээлийн хангамж хангалтгүй, газрын гарц тааруугаас мал тарга хүч муу авсан. Бэлчээрлэх боломжгүй цас их унасан зэргээс шалтгаалан мал сүрэг өвс, тэжээлийн дутагдлаас болж их хорогдож байна гэж хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд тайлбарлалаа. 

Холбоотой мэдээ