"Шарилжгүй Улаанбаатар-5" аян эмнэлгүүдэд үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-25 10:11:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас явуулж буй "Шарилжгүй Улаанбаатар-5" аяны хүрээнд Зооноз өвчин судлалын Үндэсний төв болон Улсын III төв эмнэлгийн эмч, ажилтан, ажилчид эмнэлгийн эзэмшил 10 мянган ам дөрвөлжин талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв. 

"Шарилжгүй Улаанбаатар-5" аяныг нийслэлээс 2016 оноос эхлэн 2 үе шаттайгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирэв. Эхний үе шат энэ оны 7 дугаар сарын 16-30-нд, хоёр дахь үе шат ирэх 8 дугаар сарын 10-25-ны  хооронд болж байна. Энэ нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг учиртай байна.


Нийслэлийн төвийн 6 дүүрэгт нийтийн эзэмшлийн зам, талбай, ялангуяа эрүүл мэндийн байгууллагын эзэмшил дэх шарилж, зэрлэг ургамлыг устгах нь эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийг ургамлын харшлаас урьдчилан сэргийлэхэд тустай ажил болж байна.


Холбоотой мэдээ