Зарим байгууллагуудын мэдээлэл байршуулалт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 10:55:34

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Шилэн дансны хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт хийжээ. Шалгалтаар Шилэн дансанд мэдээлэл байршуулах байгууллагын цэсийг шалгахад тус аймгийн Дулаанхаан, Номгон, Бугант, Түнхэл, Хэрх тосгодыг сум гэж нэрлэсэн зөрчил илэрсэн байна.

Үүнийг сум болгож засуулах үүрэг өгчээ. Мөн Мандал сумын 3, Сүхбаатар сумын 4 нийт 7 өрхийн эмнэлэг, Баянгол сумын “Спеишл”, Сайхан сумын “Азтай цэцэг”, Сүхбаатар сумын “Эрдмийн чуулган” цэцэрлэгүүд, Мандал сумын “ДБ” сургууль гэсэн байгууллагууд цэсгүй байсныг шинээр цэс үүсгэн нэмүүлсэн байна. Түүнчлэн орон нутгийн өмчит байгууллагуудыг хувьцаат компани, аж ахуйн тооцоот байгууллага гэсэн ангиллаар ангилан байршуулах ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд төрийн болон төрийн өмчит, аймгийн болон аймгийн салбар төсвийн ерөнхийлэн захирагч, төсвийн ерөнхийлэн захирагчдын харъяа байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит хувьцаат компани, ОНӨААТУҮГазар, төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр  гүйцэтгэгч байгууллага зэрэг нийт 233 байгууллага энэхүү дансанд байршсан байна. Зарим сумд тухайлбал Хүдэр, Орхонтуул, Алтанбулаг сумд, Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуй, ТЭТДТТөв, Байгаль хамгаалах сан, Эрсдлээс хамгаалах сан, сум хөгжүүлэх сан зэрэг газрууд нь тухайн шатны ИТХ-аар төсөв төлөвлөгөөгөө хэлэлцүүлэн баталгаажуулаагүйгээс шилэн дансны мэдээлэл байршуулалт хангалтгүй буюу мэдээлэл байршуулаагүй дутагдал илэрчээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 233 байгууллагын санхүү шилэн дансанд байршсан байна.

 Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ