Дорнодын Нийгмийн даатгалын хэлтэс улсад тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 12:08:06

Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс үйл ажиллагаагаараа улсад тэргүүллээ.

Г.Саран даргатай тус хамт олон ийнхүү тав дах удаагаа улсдаа тэргүүлж Монгол Улсын шилдэг хэлтэс гэдгээ баталж чадлаа. Өнгөрөгч онд эдний хамт олон ISO 9001-2008 стандартыг байгууллагадаа амжилттай нэвтрүүлж чадсан билээ. Монгол Улсын нийгмийн даатгалын багц хуулийг амжилттай хэрэгжүүлж, даатгуулагчийнхаа итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдсэн нийгмийн даатгалын үйлчилгээг эрхэм зорилгоо тус хамт олон хэрэгжүүлж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ