“Korean Air” Ухань чиглэлийн нислэгүүдээ хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-24 13:19:29

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Korean Air” агаарын тээврийн компани Хятадын Ухань хотод шинэ төрлийн коронавирусний халдвар тархсантай холбогдуулан тус хот руу хийх нислэгүүдээ хойшлуулсан байна.


Ухань руу үйлдэх нислэгээ энэ сарын сүүл хүртэл хойшлуулсан “Korean Air” компани "Инчеон" олон улсын нисэх буудлаас Уханийн "Тяньхэ" олон улсын нисэх буудал руу долоо хоногт 4 удаа нислэг үйлддэг ажээ.


"Бид Ухань хотын чиглэлийн нислэгийг түр хугацаагаар хойшлуулсан бөгөөд хэзээнээс нислэг үйлдэх эсэх шийдвэрийг Хятадын эрх баригчидтай холбоо тогтоосны дараа гаргана" гэж “Korean Air” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


БНСУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол энэ долоо хоногийн даваа гарагт бүртгэгдсэн бөгөөд тус улсын эрх баригчид Ухань хот руу аялахгүй байхыг ард иргэддээ хандан пүрэв гарагт уриалсан байна. 

Холбоотой мэдээ