Неймар Рио-2016-д оролцоно

Дэлхийд | Спорт
sarnai@montsame.mn
2016-04-22 11:57:03

МАДРИД. /Prensa Latina/. Бразилийн хөлбөмбөгчин Неймар да Силва Америк тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй харин Рио-де-Жанейрод болох Олимпийн наадамд оролцоно гэж “Барселона” хөлбөмбөгийн клуб мэдэгдлээ.

 Уг асуудлаар “Барселона” баг Бразилийн Хөлбөмбөгийн холбоонд хүсэлт тавьсан бөгөөд тус холбоо шууд зөвшөөрснөөр дээрх шийдвэрийг гаргалаа гэж багийн удирдлага мэдэгдэлдээ дурдсан байна.

Ингэснээр Неймар 8 дугаар сарын 3-21-ний хооронд болох Риогийн Олимпод оролцож, 6 дугаар сарын 3-26-ны хооронд АНУ-д болох Америк Тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй болж байна.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ