“Eurovision-2020”-н логог танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-29 13:56:59

МОСКВА. /РИА Новости/. Европын өргөн нэвтрүүлгийн холбоо Нидерландын Роттердам хотод болох 65 дахь удаагийн “Eurovision” олон улсын дууны уралдааны албан ёсны логог танилцуулжээ. Тэмцээн ирэх оны 5 дугаар сарын 12-16-нд болох юм.


Логонд дүрслэгдсэн тойрог нь тэмцээнд оролцох 41 улсын далбааг бүрдүүлжээ. “Энэхүү лого нь минималист, шинэлэг бөгөөд өөрийн түүхтэй. Уралдаан анх 1956 онд зохион байгуулагдаж байхад Нидерландын төлөөлөгчид оролцож байсан учир хамгийн эхэнд Нидерландын далбааны өнгийг оруулсан” хэмээн Eurovision-2020”-н гүйцэтгэх продюсор Ситсе Баккер ярьжээ.


Холбоотой мэдээ