“Харри Поттер” цувралд тоглох жүжигчдийг HBO танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2025-06-10 11:27:16

НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 10 /Variety/. “Харри Поттер”-ын тухай цуврал кинонд тоглох дахин долоон жүжигчнийг сонгон шалгаруулснаа Америкийн телевизийн HBO компани зарлажээ.  


Тодруулбал, Молли Уизлийн дүрийг Кэтрин Паркинсон бүтээх бол Драко Малфойн дүрд Локс Пратт, Люциус Малфойн дүрд Жонни Флинн тоглохоор болжээ. Мөн Шеймус Финниганы дүрд Лео Эрли, Парвати Патилийн дүрд Алессия Леони, Лаванда Брауны дүрд Сиенна Муса, Корнелиус Фажийн дүрд Берти Карвелыг сонгон шалгаруулсан байна. 


Өмнө нь HBO “Харри Поттер” цувралын гол дүрүүдийг бүтээх жүжигчдийг танилцуулсан юм. Харри Поттерын дүрийг жүжигчин Доминик Маклафлин бүтээх бол Арабелла Стэнтон Хермиона Грейнжерийн дүрд, Аластер Стаут Рон Уизлийн дүрд тоглоно. Зураг авалт зун эхлэх төлөвтэй байна.

Холбоотой мэдээ