Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-28 11:32:12

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг 40 мянган төгрөгөөр нэмжээ.


Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг шинэчлэн тогтоосон юм. Ингэхдээ сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн нэг ор хоногийн зардлыг 70 000-110 000 төгрөг болгон нэмжээ. Зардлыг нэмснээр даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжрах ач холбогдолтой юм.


Энэхүү зохицуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх аж.

 

 

Холбоотой мэдээ