Туркэд +55 хэм хүртэл халж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ИСТАНБУЛ, 2025 оны долоодугаар
сарын 27 /ANADOLU/. Туркийн Шанлыурфа хотын Ататюркийн өргөн чөлөөнд суурилуулсан
термометр агаарын хэм Цельсийн +55 градус хүрч халж буйг заажээ.
Пүрэв гарагт тус улсын Анталья,
Мугла, нийслэл Анкара зэрэг 38 хотод +40 хэмээс дээш халсан байна. Туркийн Цаг
уурын ерөнхий газрын /MGM/ урьдчилсан мэдээллээр, наймдугаар сарын 2 хүртэлх
хугацаанд агаарын хэм улирлын дундаж үзүүлэлтээс 7-12 хэмээр давах төлөвтэй
байгаа ажээ.
Хэт халж байгаа нь хотын орон
суугчдын амьдралын хэмнэлд нөлөөлж, гудамж, өргөн чөлөөнүүд хоосрон эл хуль болж,
хүмүүс цэцэрлэгт хүрээлэн, ногоон бүсийг бараадаж байна.
Нийтийн тээврийн зарим эцсийн
буудалд унаа хүлээж буй зорчигчдыг сэрүүцүүлэхийн тулд хүйтэн ус цацаж байгаа ажээ.
Мөн 11-ээс 16 цаг хүртэлх
хугацаанд гадагш гарахгүй байхыг архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настнууд,
хүүхдүүдэд зөвлөж байна.