Аймгийн нутаг дэвсгэрийн 40 шахам хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-11-20 22:48:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.

Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолоход Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн 40 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 24 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 23 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, долоон хувь  нь даац 3-5 дахин хэтэрсэн, зургаан хувь нь  даац олон дахин хэтэрсэн гэсэн дүн гарсан байна.

Өөрөөр хэлбэл, Баянхонгор аймгийн хувьд нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 шахам хувьд хэтэрч гарчээ.

Сумдын дүнгээр авч үзвэл Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Баацагаан, Баянцагаан, Баян-говь, Богд, Жинст сумын ихэнх нутгаар  бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байгаа аж.

Холбоотой мэдээ