Германд хоёр хүний суудалтай агаарын таксиг туршжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-16 15:10:03

БЕРЛИН. /TASS/. Жолоочгүй агаарын таксины туршилтыг Германы Штутгарт хотод өнгөрсөн бямба гарагт явуулжээ.


Нисдэг тэрэг болон дроны шинжийг агуулсан цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг уг аппаратыг 4 минутын турш агаарт нисгэжээ. Волокоптер хэмээх энэхүү таксиг мэргэжилтнүүд удирдсан бөгөөд туршилтын үеэр бүхээгт зорчигчийг суулгаагүй байна.


Волокоптер нь түгжрэлийн асуудлыг шийдэхэд тус болно гэж “Daimler” компанийн гүйцэтгэх захирал Ола Кэллениус үзэж байна. Түүнчлэн энэхүү аппаратыг 2-3 жилийн дараа такси үйлчилгээнд ашиглахыг зөвшөөрнө гэж “Daimler” компани найдаж байгаа аж. 

Холбоотой мэдээ