Аймгийн төсвийн орлогын 58.4 хувийг тусламжийн орлого бүрдүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-12 16:07:10

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төсвийн орлогын 58.4 хувийг тусламжийн орлогоор, 24.0 хувийг орлогын албан татвараар, 1.3 хувийг өмчийн татвараар, 2.9 хувийг тусгай зориулалтын орлогоор /АТӨЯХэрэгслийн/, 4.1 хувийг бусад албан татвараар, 6.9 хувийг татварын бус орлогоор, 2.4 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 154.1 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 471.6 сая төгрөг,  агаарын бохирдлын төлбөрөөр 23.9 сая төгрөг бүгд 649.6 сая төгрөгийг шилжүүлж даалгаврыг 125.9  хувиар давуулан биелүүллээ.

Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны эхний 7 сард аймгийн төсөвт 11277.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 12036.8 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 106.7 хувиар биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 4249.4 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 5008.3 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 117.9 хувиар  биелүүллээ.Төсвийн орлогын төлөвлөгөөг Өндөр-Улаан, Хангай, Хотонт, Цахир, Цэцэрлэг, Чулуутаас бусад сум 106.4 хувиас 185.5  хувиар давуулан биелүүлсэн байна.

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл ойгоос хэрэглээний мод түлээ ашигласны, үл хөдлөх хөрөнгийн, бууны татвар, газрын төлбөрөөс бусад нэрийн орлогуудыг 105.8 хувиас 10.2 дахин биелүүлжээ. 

Холбоотой мэдээ