Д.Трамп хар салхийг цөмийн бөмбөгөөр бөмбөгдөхийг санал болгож байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-08-26 14:05:20

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн зэвсэг ашиглан далайн хар салхитай тэмцэхийг хэд хэдэн удаа санал болгож байсан тухай “Axios” цахим хуудас нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ. 


Амеркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хаалттай зөвлөгөөний үеэр тэрбээр, “далайн хар салхи Африкийн эрэг хавьд дэгддэг, харин бид Атлантын далайг чиглэн хөдлөх үед нь хар салхины төв дээр бөмбөг хаяж устгана. Яагаад бид ийм арга хэрэглэж болохгүй гэж?” хэмээн санал болгож байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч мөн засаг захиргааныхаа өндөр албан тушаалын нэгэн түшмэлтэй ярилцахдаа ийм санал тавьж байсан аж. “Axios” цахим хуудасны эх сурвалжийн хэлснээр, Д.Трамп 2017 онд хар салхийг бөмбөгдөнө гэж ярьж байсан боловч энд “цөмийн” гэдэг үгийг хэлээгүй байна. Энэ яриа нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын бичлэгт үлджээ.


“Axios” цахим хуудсанд мэдээлснэээр, нэгэн өндөр албан тушаалтан Д.Трампын энэ санааг хамгаалжээ. "Ерөнхийлөгчийн зорилго бол сүйтгэлт хар салхи АНУ-д хүрэхээс урьдчилан сэргийлэх учраас энд түгшээд байх шалтгаан байхгүй байна” гэж тэрбээр хэлсэн байна.


Гэхдээ Трампын энэ санаа нь цоо шинэ зүйл биш аж. 1950-аад оны үед Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрын засаг захиргаа хар салхины төвийг цөмийн бөмбөгөөр бөмбөгдөхийг санал болгож байжээ. Тухайн үед энэ саналыг Засгийн газрын эрдэмтэд боловсруулсан байна.


Холбоотой мэдээ