Японд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2025-06-26 17:15:12

ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 26 /NHK/. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаргаас эхлэн Кагошима мужийн Токара арлуудын эргэн тойронд далайн гүнд Японы газар хөдлөлтийн хүчийг хэмжих 7 баллын шаталсан системээр 1 ба түүнээс дээш хүчтэй 400 гаруй чичирхийлэл бүртгэгджээ.


Сүүлийн үед газар хөдөлтийн чичирхийллүүд илүү ойрхон давтамжтайгаар бүртгэгдэж байгаа тул хүчтэй газар хөдлөлтөд бэлэн байхыг Японы цаг уурын албанаас бүс нутгийн оршин суугчдад анхааруулсан байна. 


Лхагва гаргийн 16:00 цагийн (орон нутгийн цагаар) байдлаар 1 ба түүнээс дээш баллын хүчтэй 432 газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс зургаа нь 4 балл, 21 нь 3 балл, 114 нь 2 балл, 291 нь 1 баллын хүчтэй байв.


Хамгийн хүчтэй буюу 5.1 магнитудын газар хөдлөлт Акүшэкижима аралд ням гарагт бүртгэгджээ.



Холбоотой мэдээ