Микро автобусны эрхийг наймдугаар сар хүртэл сунгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-06 10:33:42

Нийслэлд үйлчилж буй микроавтобуснуудыг энэ сарын нэгнээс үйлчилгээнд явуулахгүй болсон тухай шийдвэрийг  бид өмнө мэдээлсэн. Энэ шийдвэрийг эсэргүүцэж микро автобусны жолооч нар жагсаал хийж ч байсан. Бага оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргаснаар 8 дугаар сарын нэгэн хүртэл нийтийн тээвэрт үйлчлэх "эрх"-ээ сунгуулсан байна.

Бага оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн  холбоо нь 32 чиглэлийн 15 аж ахуйн нэгжүүдийн 353 тээврийн хэрэгслээр үйлчлэх гэрээг Нийслэлийн нийтийн тээврийн газартай түр байгуулаад байгаагаа мэдээллээ. 

Нийслэлийн тээврийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан О.Болдоос энэ тухай “Микро автобусууд хэрэгтэй хэвээр байна. Том оврын автобусны үйлчилж чадахгүй газруудад очиж, оройн цагаар иргэдэд үйлчилдэг. Мөн бага оврын автобусуудыг шууд үйлчилгээнээс хасахад энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийн орон зайг нөхөхөд хүндэрнэ. Манай байгууллагаас микро автобусныханд хоёр сар тутам авто тээврийн үзлэгт хамрагдаж байх, хуучин тээврийн хэрэгслээ шинэчлэх хэрэгтэй гэсэн шаардлагыг л тавьдаг" гэлээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ