Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газарт захиргааны албанд менежер шалгаруулж авна.

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
selenge.t@montsame.gov.mn
2019-07-30 14:24:44

Банк оф Чайна нь санхүүгийн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг олон улсад нэр хүндтэй арилжааны банк бөгөөд Монгол улсад төлөөлөгчийн газраа байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Банк оф Чайна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газарт захиргааны албанд менежер шалгаруулж авна.

Ажлын байр: Захиргааны менежер /Захиргааны алба/

Ажлын байранд тавигдах шаардлага:

§  Монгол улсын иргэн байх

§  Хятад хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай / Хятад хэлээр чөлөөтэй сонсох, ярих, унших, бичих чадвартай байх, HSK 6 оноотой бол давуу тал болно/

§  Хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай байх

 

Та өөрийн Хятад хэл дээрх CV-г (HSK шалгалтын гэрчилгээ байгаа бол хавсарган) bertsetseg.b@bankofchina.com хаяг руу илгээнэ үү.

Анкетыг 2019 оны 08-р сарын 4-ний өдрийг хүртэл хүлээн авна.

Bank of China Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар

Холбоо барих утасны дугаар: 77095566, 99127821 /Ажлын цагаар холбогдоно уу./

Холбоотой мэдээ