Томск мужаас орос хэлний багш ирж хичээл зааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-30 13:58:19

Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Томскийн Улсын их сургуулийн орос хэлний танхимын доцент багш Анна Владимировна Хизниченко Увс аймгийн хүүхэд багачууд, иргэд, орос хэлний багш нарт сургалт явуулахаар ирээд байна. Тэрбээр нийтдээ таван группын 100 гаруй хүнд орос хэлний анхан шат болон заах аргазүйн чиглэлээр хичээл заах аж.  

Орос хэлний сургалт энэ сарын 29-нөөс аймгийн БСУГ-ын сургалтын танхимд эхэлсэн бөгөөд өдөр бүр явуулах юм.

Увс аймаг ба ОХУ-ын Томск мужийн хамтын ажиллагааны хүрээнд тус мужийн захиргаанаас Увс аймгийн Орос хэлний төвийн үйл ажиллагаа болон орос хэлний сургалтыг дэмжих зорилгоор 2018 онд тус мужаас 2300 гаруй орос хэлний ном, сурах бичгийг ирүүлж байсан.

Мөн үүний зэрэгцээ тус мужийн захиргаанаас 3 дахь жилдээ Томскийн Улсын их сургууль болон Багшийн их сургуулиас орос хэлний багш нарыг Увс аймагт илгээж байгаа нь энэ юм


Холбоотой мэдээ