ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд 100 хувь хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-15 14:43:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албанд ХАСХОМ /хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг/ гаргавал зохих нийт 148 албан тушаалтан хуулийн хугацаанд багтаан 100 хувь мэдүүлгээ өгчээ.

Аймгийг ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албанд аймаг, сумын Засаг дарга орлогч дарга, багийн дарга, иргэдийн хурлын төлөөлөгчид, хурлын нарийн бичгийн дарга нар, ахлах ажилтан ХАСХОМ өгдөг. Харин энэ жилээс эхлэн “Дархан арьс ширний цогцолбор” ОНӨХХК-ийн  төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/гишүүд өгдөг болсон ажээ.

Тус ХАСХОМ-ийг жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хоёрдугаар сарын 15-ны хооронд өгөх ёстой аж.

Аймгийн ИТХТ-ийн ажлын алба нь ХАСХОМ-ийг тасралтгүй 12 дахь жилдээ авч байна.

Энэ жил болон  урд өмнө нь ямар нэгэн зөрчил гарч байгаагүй төдийгүй бүрдүүлэлтийн үйл ажиллагааг зөв зохион байгуулалттай хийж хэвшсэн гэж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ