Жуулчид Оросын хамгийн романтик хотыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-12 12:16:54

МОСКВА/РИА Новости/Оросын хамгийн романтик 5 хотод Санкт-Петербург, Сочи, Владивосток, Казань, Москва болон Екатеринбург хотууд багтсан тухай "Риа Новости" агентлаг мэдээлэв.


Гэгээн хайрын өдөр болохын өмнө судлаачид аялагчидаас санал асуулга авсан байна. Санал асуулгад оролцогчдын 60 хувь нь Санкт-Петербург хотыг дэмжсэнээр тус хот Оросын хамгийн романтик хотоор шалгарсан байна. Харин Сочи хот болон Приморийн хязгаарын нийслэл Владивосток хотод тус бүр 9 хувийн санал өгсөн бол Казань хотод 7, Москва болон Екатеринбург хотуудад тус бүр 5 хувийн санал өгчээ.  

Холбоотой мэдээ