Дундговийн нутгаар нэгдүгээр сарын 6-наас хүйтний эрч суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-02 16:13:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. УЦУОШГ-ын цаг агаарын урьчилсан мэдээгээр нэгдүгээр сарын 02-ноос 09-ний өдрүүдэд шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтрэх ба 06-наас хүйтний эрч сулрах ажээ.

Нэгдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө ихэнх нутгаар хялмаан цас хаяж хоносон ба 02-03-нд шилжих шөнө нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Сарын эхний 10 хоногт салхи баруун хойноос секундэд 4-9 метр байх төлөвтэй байна.

Нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байх ба бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сардаа нутгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байгаа ажээ.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах, салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с  хүртэл ширүүсэх төлөвтэй байна.  

Холбоотой мэдээ