Замын цагдаа нар утаа шүүгчтэй масктай болов

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-06 00:32:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гудамж, замд үүрэг гүйцэтгэдэг Замын цагдаагийн алба хаагчдад утаа шүүгчтэй маск гардуулав.

ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны дарга, хурандаа Ж.Эрдэнэболд Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайханд уг маск болон алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах дохиур, автомат шүглийг хүлээлгэн өгөв. Замын зохицуулагч цагдаа нар автотээврээс үүдэлтэй агаар бохирдуулагчдад илүү өртдөг бөгөөд энэ нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг байна.

Холбоотой мэдээ