Гадаадын иргэдийг дээрэмддэг байсан бүлэг этгээдийг илрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж, гадаадын иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Цагдаагийн албанд шалгагдаж буй М нарын 4 этгээд нь төрсөн ах дүү болон хамаатан садны холбоотой юм. Бүлэглэгч этгээдүүд өмнө нь халаасны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэгдэж байсныг мөрдөн байцаалтаар нотолжээ. Уг хэрэгт ченж А-г мөн холбогдуулан шалгаж байгаа гэдгийг Цагдаагаас мэдээлэв.