Иргэд татварын хөнгөлөлт эдлэхээр дугаарлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-22 11:56:36

Нийслэлийн дүүргүүдийн татварын албаны байр дүүрэн хүнтэй. Баянзүрх,  Баянгол дүүргийн татварын газраар ороход л  хөнгөлөлтөө эдлэх гэсэн иргэд өглөө эртлэн ирж дугаарлажээ.

 Жил   бүрийн эхэнд ийнхүү татварынханд бөөн ачаалал нэмэгддэг. Энэ жил Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж байгаа, НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн гээд дүүргүүдийн татварын ачаалал бүр их нэмэгджээ. Жил бүрийн 2 дугаар сарын 15 хүртэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд харьяа татварынхаа хэлтэст, шаардагдах бичиг баримтаа бүрдүүлж өгдөг уламжлалтай. Жил ирэх бүр шинэ орон сууц худалдан авсан, байшин барьсан, оюутныхаа сургалтын төлбөрт төлсөн мөнгөнийхөө тодорхой хувийг авах иргэдийн тоо нэмэгдэх болсон. Өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд нийт  71 мянган 493 иргэн, 44.1 тэрбум төгрөгийг төлсөн татвараасаа буцаан авсан байна. Харин энэ жил ойролцоогоор 82 орчим мянган иргэн татварын хөнгөлөлт эдлэх урьдчилан тооцоо гарсан байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ