Иргэн, аж ахуйн нэгжүүд газрын гэрээг дүгнэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 23:16:40

Төв аймгийн Зуунмодод газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмшигчийн гэрээг дүгнэж байна.

Газрын төлбөрийн хэмжээ, мэдээллийн нэгдсэн санг  үнэн, бодитой болгох энэ ажил 2 сарын 1-ээс 3 сарын 15 хүртэл үргэлжилнэ. Хэрэв заасан хугацаанд гэрээ дүгнүүлээгүй бол Газрын тухай  хуулийн 56,5-д зааснаар эзэмшигч, ашиглагч иргэн, ААНБ-ын гэрээ, гэрчилгээг хүчингүйд тооцох юм байна. Өнгөрсөн жил сумын төсөвт  газар эзэмшигч 114 аж ахуйн нэгж , 300 гаруй иргэн, 60 орчим төрийн байгууллага 16 сая төгрөг төвлөрүүлэхээс 14 сая орчмыг төвлөрчээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ