Улсын тэргүүний тариаланчаар хоёр хүн тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРМонгол улсын хэмжээнд улирагч 2015 онд тариалангийн салбарт гаргасан амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, ажлын амжилтаараа тэргүүлсэн 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тодруулжээ.
Мөн 21 ногоочин, механикжуулагчийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулсан байна.
Улсын тэргүүний тариаланчаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ногоочин Чогжирийн Уранбилэг, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ногоочин Нямбуугийн Бямбаа нар шалгарчээ.
Б.Мөнхзул