Өршөөгдсөн иргэн хүний аминд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-12 12:20:52

Сүүлийн үед цагдаагийн мэдээллээс үзэхэд өршөөлийн хуулиар эрх чөлөөтэй болсон зарим иргэн гэмт хэрэг дахин хийх явдал гарсаар байна.

Өршөөгдсөн иргэд хулгай, дээрэм хийхээс гадна хүний аминд хүрсэн явдал ч гарчээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг "Хийморь-19" хотхоны нэгэн байранд өнгөрсөн баасан гарагт түр оршин суугч 24 настай Ө-г хоёр удаа хутгалж аминд хүрсэн хэрэг гарсан байна. Сэжигтнийг баривчлахад Өршөөлийн хуулиар суллагдаад удаагүй Ховд аймгийн Булган сумын харьяат 26 настай Э байв.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ