Автобус, таксинд GPS төхөөрөмж байршууллаа

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-21 13:27:27

Сүүлийн үед нийтийн тээврийн үйлчилгээний автобусууд осол аваар ихээхэн гаргах болсонтой холбоотойгоор Нийслэлийн Зам тээврийн газраас “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”  албан даалгаврын дагуу ажиллаж байна. 

Нийслэлийн НТГ-аас  Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран нийтийн болон зорчигч тээврийн автобус, такси үйлчилгээний автомашинуудын хяналтыг сайжруулж, явсан замыг зөв тооцоолж гаргах зорилгоор “GPS” төхөөрөмжийг бүх нийтийн тээврийн хэрэгсэлд байршуулж дуусчээ. Энэ шинэ төхөөрөмж автобус, таксины хурд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах юм байна.

                                                  Ж.Батсайхан

Холбоотой мэдээ