Машинд хавчуулагдсан хүнийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-21 10:31:13

Нийслэлийн ОБГ-т өчигдөр хэд хэдэн осол аваарын дуудлага ирсэн байна. Тухай бүр шуурхай ажиллаж хүний амь аварчээ.

"Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын амны харалдаа Туул голын эрэг дагуу жалганд автомашин онхолдон дотор нь хүн хавчуулагдаад байна "гэсэн дуудлага өчигдөр 01:04 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус газрын Аврах ангийн найман албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэй ажиллаж, 21 настай Ц-г аварчээ. Тэрээр “Subaru outback” загварын суудлын автомшиндаа хавчуулагдсан байв.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ