Иргэд нийтийг хамарсан ажилд оролцсоны хөлсөө авч чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 22:03:14

Өвөрхангай аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд иргэд нийтийг хамарсан ажилд оролцсоны хөлсөө нэхэх асуудал байнга гарч байна.

Энэ жил Өвөрхангай аймгийн хэмжээнд 1096 хүнийг 50 гаруй төсөл арга хэмжээнд хамруулан 240 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Үүнээс 4 төслийн 6 сая гаруй төгрөгийн санхүүжилт орж ирээгүй байгаа аж.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мэргэжил шаардахгүй нийтийг хамарсан ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг хамруулж  түр ажлын байраар хангадаг. Аймгийн хэмжээнд иргэд сумын цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн гудамж талбайг шинээр тохижуулах, будах, засварлах, хог цэвэрлэх зэрэг нийтийг хамарсан ажилд оролцжээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ