"Эбола"-г энэ онд багтаан бүрэн дарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamtulga@montsame.mn
2015-09-10 12:38:01

ЖЕНЕВ. /Sputnik/. Африкийн орнууд энэ жилд багтаан “Эбола”-гийн халдварыг бүрэн дарах төлөвтэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирлын туслах Брюс Эйлворд өчигдөр мэдэгдэв.

Одоогийн байдлаар Гвиней, Сьерра Леоне хоёр “Эбола”-гийн халдвартай улсын тоонд орж байгаа бол Либери халдварыг дарснаа мэдэгдсэн бөгөөд эрчимт тандалтын 90 хоногийн хугацаанд энэ сарын 3-наас эхлэн орсон байна.

"Дээрх гурван улс “Эбола”-гийн халдварыг энэ онд багтаан бүрэн дарж чадна. Энэ бол бидний зорилт бас боломжтой зүйл юм" гэж Брюс Эйлворд мэдэгдээд, “Эбола”-гийн халдварт хамгийн их өртсөн гурван орны нэг болох Гвинейд өнгөрсөн долоо хоногт халдвар авсан шинэ тохиолдол илрээгүй гэдгийг дурджээ.

“Эбола”-гийн халдвар анх 2013 оны 12 дугаар сард Гвинейн өмнөд нутагт илэрч, улмаар Либери, Сьерра-Леон, Нигери, Сенегал руу тархсан.

ДЭМБ-ын мэдээлснээр, одоогийн байдлаар “Эбола”-гийн халдвар авсан нийт 28107 хүн бүртгэгдсэний 11302 нь нас барсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд