Орхон аймагт чанаргүй зээл буурч, хадгаламж нэмэгджээ
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс зээл, зээлийн чанарын үзүүлэлтийг гаргажээ. 2017 оны жилийн эцсийн байдлаар Орхон аймгийн нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар буюу 38.9 тэрбум төгрөгөөр, хэвийн зээлийн үлдэгдэл 18.7 хувиар буюу 39.9 тэрбум төгрөгөөр, анхаарал хандуулах зээл 29.8 хувиар буюу 539.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол чанаргүй зээл 28.6 хувиар буюу 1.6 тэрбум төгрөгөөр буурчээ.
2259 өдөр