Орхон, Дархан-Уул аймгийн сурагчид ирэх сарын 1-12 хүртэл амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-20 10:44:50
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын А/147 дугаар тушаалаар Орхон, Дархан-Уул аймгийн сурагчдын III улирлын амралтыг ирэх сарын 1-12 хүртэл байхаар өөрчиллөө.

Тодруулбал, энэ сарын 25-наас III улирлын амралт 21 хоногийн хугацаатай үргэлжлэх байсан бол Дархан-Уул, Орхон аймгийн Засаг дарга нарын албан бичгийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулж амралтын 21 хоногийн хугацааг 14  болгожээ. Ингэснээр сурагчдын зуны амралт хуваарийн дагуу болох юм.

Энэ өвөл ханиад, томуугийн дэгдэлт их байсан тул ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэг сар гаруй амраасан. Гэхдээ улирлын амралтын хугацаа сунах тусам зуны амралтын хугацаа хойшилж байсан. Тэгвэл Орхон, Дархан-Уул аймаг олон сумгүй төвлөрсөн газар тул ийнхүү БСШУС-ын сайдын тушаалаар III улирлын амралтыг өөрчилжээ. 

Холбоотой мэдээ