Мэс заслын үед хийдэг мэдээгүйжүүлгийн талаар мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-20 11:19:29
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд тохиодог Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтаж БОЭТ-ийн Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээ, Мэдээгүйжүүлэлтийн тасаг нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр мэс ажилбарын үед мэдээгүйжүүлэг буюу наркозыг хэрхэн хийдэг талаар үзүүлэх сургалт хийж мэдээгүйжүүлгийн тоног төхөөрөмж, эм тариаг иргэдэд танилцуулсан юм. Мэдээ алдуулалт нь хүнд болон хөнгөн бүх төрлийн мэс заслын өмнө хийдэг мэс заслын үйл ажиллагааны чухал хэсэг юм. Мэс заслын үед өвчтөнд өвдөлт мэдрүүлэхгүйн үүднээс унтуулж булчинг сулласан байх шаардлагатай байдаг. Ингэхдээ, тухайн мэс засал хүнд эсвэл хөнгөн үү гэдгээс шалтгаалан ерөнхий болон хэсэгчилсэн, бүсчилсэн гэх зэргээр ялгаатай хийдэг аж.

Өнгөрсөн онд  дээрх тасагт 3500 хүн хагалгаа хийлгэсэнээс 1000 орчим  нь хүүхэд байжээ. Тус тасагт 13 эмч 30 сувилагч диализын техникч хоёр, дөрвөн үйлчлэгч ажиллаж байна. Яаралтай тусламжийн тав, эрчимт эмчилгээний ес, хагалгааны дөрвөн өрөөнд мэдээгүйжүүлэг хийдэг ажээ.  

Холбоотой мэдээ