Орхон аймагт газар зүйн улсын олимпиад болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-19 20:43:31
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Орхон аймагт Монгол Улсын гавъяат 11, зөвлөх зэрэгтэй 28 багш бий. Сургууль, цэцэрлэгт нийт 2000 гаруй багш ажиллаж байна. Иймд багш нарын мэргэжлийн онцлог, амжилт, бүтээлийг нь алдаршуулах, Орхон аймаг дахь боловсролын байгууллагын 40 жилийн түүхэн замналыг олон нийтэд мэдээлэх ажлыг эхлүүлж байна” хэмээн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан хэллээ.

Энэ жил тус салбарын 40 жилийн ой тохиож байгаа. Ойг угтаж ирэх сарын 25, 26-нд газар зүйн улсын олимпиад, энэ сарын 30-нд байгалийн ухааны нэгдмэл олимпиад зохион байгуулах аж.

Мөн өнгөрсөн оны Элсэлтийн ерөнхий шалгалтаас Орхон аймгаас 800 оноо авсан 11 хүүхэд байсан бол энэ жил түүнийг ахиулах, сурагчдын ерөнхий мэдлэгийн түвшинд онцгой анхаарах зэрэгт сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа гэсэн юм. Мөн зөвлөх зэрэгтэй 28 багшийг оролцуулсан “Зөвлөх зэрэгтэй багш нарын зөвлөл”-ийг байгуулж сургууль бүрт ажиллуулж залуу багш нарт сургалт хийж байгаа ажээ. Иймд боловсролын байгууллагын 40 жилийн ойн хүрээнд хийж буй ажлыг сурталчлах, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамтран ажиллахыг  БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан хүслээ. 

Холбоотой мэдээ