36157 иргэн нэрсийн жагсаалтанд бүртгэгджээ
Говь-Алтай/ МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны ээлжит сонгуульд санал өгөхөөр 36157 иргэн нэрсийн жагсаалтанд бүртгэгджээ.
Сонгуулийг зохион байгуулах ажилд 800 төрийн албан хаагч ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль нэг тойргоор явагдахтай холбоотойгоор Бигэр, Чандмань, Бугат, Эрдэнэ, Тонхил, Дарив сумдын 8 хэсгийн санал авах байрыг цэгцлэснээр одоо 79 санал авах байр ажиллаж байна.
2888 өдөр