ӨМНӨГОВЬ: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй тэгш хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг энэ онд эрүүл мэндийн салбартаа 21 тэрбум 524 сая төгрөгийн төсвийг баталсан.
Энэ
хүрээнд хүүхэд, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан
эмнэлэг, нөхөн сэргээх уламжлалын эмнэлгүүдийг барьж байгуулан ирэх онд үйл
ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байна.
Харин
энэ сарын 11-ний өдөр “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн
төсвийн хөрөнгөөр Баяндалай, Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвд алсын зайн
дуудлагын систем бүхий туулах чадвар сайтай Toyota land cruiser-78 маркийн
орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр иж бүрэн
тоноглосон түргэн тусламжийн авто машиныг хүлээлгэн өглөө.
Ингэснээр
алсын зайн түргэн тусламжийн шуурхай байдлыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлж, иргэд
эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүлээн авах боломжоор
бүрэн хангагдаж байна.
Улаанбаатар