Увс, Хяргас нуур орчмоор цас хялмаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-12-14 09:53:13

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Увс, Хяргас нуур орчмоор цас хялмаална. Бусад нутгаар цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр байх юм.


Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19-24 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -14-19 градус, Хэнтийн уулархаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1-4 градус, бусад нутгаар -6-11 градус хүйтэн байна.


Цаг агаар ихэнх нутгаар энэ сарын 17-ныг хүртэл тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

Холбоотой мэдээ